Танилц: Хотын даргад Ж.Батбаясгалан, Р.Дагва, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна

     ИТХ-ын сонгууль орон даяар зохион байгуулагдаж урьдчилсан байдлаар нийслэлд МАН 34, АН 8, ХҮН 3 суудал авлаа. Одоо энэхүү дүнг СЕХ албан ёсоор зарлах юм.

Тэгвэл НИТХ-ын сонгуультай холбоотойгоор дараагийн том улс төр буюу ХЭН хотын дараагийн даргаар томилогдох вэ гэдэг яриа хэлэлцэгдэж эхлээд байна. Баталгаатай эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хотын дараагийн даргад яг одоогийн байдлаар 5 хүний нэр хүчтэй яригдаж байгаа аж.

Тодруулбал, НИТХ-ын даргаар ажиллаж байсан Р.Дагва, хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ж.Батбаясгалан, НИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байсан Н.Баярмөнх, Ж.Алдаржавхлан болон Н.Батсүмбэрэл нар гэнэ.

 Ж.Батбаясгалангийн хувьд өнгөрсөн хугацаанд Хотын даргын орлогчоор ажиллаж байсан ажлын туршлагатай. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар хотын дарга С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул дөрвөн сар орчим Хотын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн юм. Харин орон нутгийн сонгуультай холбоотойгоор түүнийг хотын даргын үүрэг гүйцэтгэгч байх үед нэлээд хэд хэдэн асуудал гарч иргэд шүүмжлэлтэй хандаж байв. Тэр ч утгаараа Хотын дарга нарт өгсөн иргэдийн үнэлэмжийн судалгаагаар рейтинг нь өмнө байсан С.Амарсайхан даргаас доошилсон харагдана лээ.

Р.Дагвын хувьд өнгөрсөн хугацаанд НИТХ-ын даргаар ажиллаж байсан хотын төлөөлөгчдөө сүүлийн хоёр жил гаруй хугацаанд залж чиглүүлээд сурчихсан хүн. Хотын даргын хэмжээнд зайлшгүй яригдах хүмүүсийн нэг юм.

Н.Баярмөнх нь 2008 оноос хойш ДИТХ, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж ирсэн. Хоёр дахь удаагийн НИТХ-д сая дахин сонгогдсон нэгэн юм. Баянзүрх дүүргийн намын хорооны дарга, дүүргийн Засаг даргын орлогч гээд шат шатны байгууллагуудад ажиллаж ирсэн, Баянзүрх дүүргээс хотод хүчтэй өрсөлдөж яваа залуусын нэг юм. Тэр ч утгаараа өчигдөр болж өнгөрсөн сонгуульд сүүлийн 8 жил зүү оруулалгүй засаглаж байсан Д.Пүрэвдаваа тэргүүтэй АН-ын эсрэг өрсөлдөж тойргоосоо гарч чадсан аж. Мөн тэрбээр нийтийн тээвэртэй холбоотой томоохон төсөл Улаанбаатар хотод хэрэгжүүлэхэд бэлэн болгон намын мөрийн хөтөлбөртөө тусгуулсан аж. Хотын даргын сунгаанд түүний нэр зүй ёсоор яригдах учиртай.

 Ж.Алдаржавхлангийн хувьд өнгөрсөн дөрвөн жил Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажилласан. Хан-Уул дүүргээс УИХ-д өрсөлдөж харамсалтай нь ялалт байгуулж чадаагүй ч орон нутгийн сонгуулиар шархаа нөхөж ялалт байгуулжээ. Түүний хувьд одоо хамгийн том амбиц нь хотын дарга байж мэднэ. Тиймээс хүчтэй өрсөлдөөн өрнүүлж магадгүй.

 Сүүлийн хүн нь Н.Батсүмбэрэл. Чингэлтэй дүүргийн Засаг даргаар өнгөрсөн хоёрдугаар сараас хойш ажилласан. Мөн хоёр дахь удаагаа НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байна. Шат шатны сонгуульд дүүргийн намын хороо болон дүүргээ удирдаж оролцсон гэдэг утгаараа Хотын даргад түүний нэр яригдаж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • ИРГЭН (202.21.124.130)

    2020-10-19

    За тэрний энэний хүн хгэж солиороод ч яахав. Уг нь инженерийн боловсролтой, хотод дороосоо шат дэвшиж ажилласан, туршлагатай, нийслэл хотын тулгамдсан асуудал, хөгжлийн хэтийн төлөвийг томоор нь харж чадах, менежментийн чадвартай, шударга, ёс зүйтэй хүн баймаар байна л даа

  • ИРГЭН (202.21.124.130)

    2020-10-19

    Хэн нь ямар мэргэжилтэй юм гэдгийг л хармаар байна л даа. Монголд ер нь мэргэжил гээч юмны учир утга алдагдаж, хэрэггүй болчихсон юм уу хаашаа юм. Хаана юу хийж байсан нь туршлагыг харуулах байх, Мэргэжил бол уг хүний чадвар, хотын дарга хийхэд мэргэжлийн хувьд нийцэлтэй эсэхийг харуулах гол үзүүлэлт юмсан.

  • ҮНЭНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ (103.111.68.3)

    2020-10-16

    за та нар боль доо ямарч бадамжунайгийн бие төлөөлгч батбаясгалан биш ямар ч р.дагва гээд ямар ч мэдлэггүй чадваргүй хотын аз жаргал лав биш шүү..... тэхээр арараасаа яригдаж байгаа пязда нар бүүр ч биш шүү........ шинэ хотын даргаар тэр инноваци цахим засаглал хариуцсан хотын төслийн удирдагч М.Халиунбат юм биш үү