Нэр бүхий банк бус санхүүгийн байгууллагад хяналт шалгалт явуулжээ

Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын 2020 оны эхний хагас жилийн тайлангийн нэгтгэлд үндэслэн нийт хөрөнгийн 80-аас дээш хувь нь бэлэн мөнгөний үлдэгдэлтэй байсан нэр бүхий 4 ББСБ-д газар дээрх хэсэгчилсэн хяналт шалгалтыг явууллаа. 

Шалгалтаар Хороонд бүртгэлтэй ажлын байранд үйл ажиллагаа эрхлээгүй, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд зориулагдах мөнгөн хөрөнгө буюу хувь нийлүүлсэн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаагүй, санхүүгийн программгүй, 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний гүйлгээний мэдээллийг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд дутуу мэдээлсэн зэрэг зөрчил тус тус илэрлээ.

Иймээс дээрх байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар өгч, нэр бүхий 1 ББСБ-ын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр ажиллаж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зээл (151.82.36.161)

    2022-01-12

    Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.