“Ebarimt” аппликейшнаар импортын машины гаалийн мэдээлэл, ямар гэмтэлтэй зэргийг гар утаснаасаа харах боломжтой

Ebarimt” аппликэйшн ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болсон талаар Гааль, татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв, ШӨХТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш гаалиар орж ирсэн автомашины гаалийн мэдээллийн түүхийг ибаримт аппликэйшн болон гэрэгэ киоск ашиглан хэрэглэгч бүр харах боломжтой боллоо.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Ибаримт систем 2019 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 146 төрийн үйлчилгээ бий. Хилээр орж байгаа машиныг хэдэн километр зам туулсан, ямар гэмтэлтэй, хил дээр хэдний хэдэн цагт бүртгэгдсэн зэрэг мэдээллийг гар утаснаасаа харах боломжтой.

Уг асуудалд Сангийн яамны харъяа Гааль татвар, санхүү мэдээллийн төв голлон ажиллаж ШӨХТГ-ын Хэрэглэгчийн мэдээллийн төвд ирсэн гомдлыг үндэслэж, Авто тээврийн үндэсний төвтэй хамтарсаны үр дүнд ийнхүү ажил хэрэг боллоо.

Түунчлэн импортоор орж ирж байгаа автомашины 4 талын бодит зураг, одометрийн заалт гэсэн чухал мэдээллийг ч иргэд нээлттэй хянах юм. Ингэснээр сэлбэг нэрээр орж ирээд угсрагдах, осолд орсон мөртлөө засварлагдан шинэ гэж зарагдах нөхцлийг хааж, авто машин хэрэглэгчдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэсэн ажил боллоо.

2019 оны статистикаар Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 934142 тээврийн хэрэгсэл байна. Үүнэзс 2019 оны байдлаар импортоор орж ирсэн нийт тээврийн хэрэгсэл 69472 байх ба суудлын автомашин 43,9%-ийг эзэлж байна. Импортоор орж ирж буй суудлын автомашиныг 2018 онтой харьцуулахад 8,4%-иар, 2017 онтой харьцуулахад 42%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм" гэлээ.

 

"EBARIMT" аппликэйшныг ашиглан тухайн тээврийн хэрэгслийн мэдээллийг авах зааврыг хүргэж байна.

2019 оны статистикаар Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 934,142 тээврийн хэрэгсэл байна. Үүнээс 2019 оны байдлаар импортоор орж ирсэн нийт тээврийн хэрэгсэл 69,472 байгаагаас суудлын автомашин 43.9%-ийг эзэлж байна.

Импортоор орж ирж буй суудлын автомашиныг 2018 онтой харьцуулахад 8.4%-аар, 2017 онтой харьцуулахад 42%-аар өсжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)