Ногоон бүсэд зэрлэгшсэн нохой устгалын ажлыг  эрчимжүүлсэн байдлаар зохион байгуулж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас баталсан хуваарийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд ногоон бүсэд зэрлэгшсэн нохой устгалын ажлыг  эрчимжүүлсэн байдлаар зохион байгуулах тул нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчдад зэрлэгшсэн нохой, муурны талаар мэдээлэл өгч хамтран ажиллахыг хүсье.

Мөн тэжээмэл нохойгоо сул чөлөөтэй явуулахгүй байж аюулгүй байдлаа хангахыг зуслангийн бүсийн иргэдэд  анхааруулж байна.  

Зэрлэгшсэн нохойн дуудлагыг Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт “Базалт нэгдэл” ХХК /88857007/, Чингэлтэй дүүрэгт “Их булаг Атук” ХХК /88113778, 89969001/, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт “Өлтэй” ХХК /96637449, 89232336/-ийн утсаар өгнө үү.

Нийслэлийн Байгаль орчны газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)