Г.Ёндон сайд хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг улсын мөнгөөр төлүүлжээ

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Монголросцветмет" ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх хугацаандаа албаны 10.7 сая төгрөгөөр хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн гэх мэдээлэл гараад байна.

Тодруулбал, тэрээр 2019 оны дөрөвдүгээр сард "Монголросцветмет" ТӨҮГ-ын орлогч захирлаар томилогдсоноосоо хойш таван сарын дараа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10,700,000 мянган төгрөгийг байгууллагаасаа буюу 2019 оны есдүгээр сарын 2-нд төлүүлжээ. 

Г.Ёндон нь “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх үедээ сард дунджаар 17,000,000 төгрөгийн цалин хангамжийг авдаг байсан аж.

Тэрээр "Монголросцветмет" ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны ХОМ-дээ өөрийн орлогоо 204 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 40.3 сая, 460 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, гурван авто граж, 17 сая төгрөгийн үнэ бүхий нэг "Toyota Prius-1" маркын автомашин, 45 сая төгрөгийн үнэлгээ бүхий 700м2-3 газар, 152.6 сая төгрөгийн хадгаламж, 13 сая төгрөгийн авлага, дөрвөн тусгай зөвшөөрөл, эрх, патенттай. Зээлгүй, компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт байхгүй гэж мэдүүлсэн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.176.45)

    2020-10-24

    Ер нь энд хууль бус юм алга Аливаа аж ахуйн нэгжүүд ажилтнуудынхаа хүүхдийн сургалтын төлбөрийг санхүүгийн боломжоо харгалзан хариуцдаг Тэгээд ч Г.Ёндон 2019.09.04 нд Сайд болоогүй байсан

  • Иргэн (66.181.161.115)

    2020-10-24

    Тэгээд ийм хөрөгөтэй байж 10 сая төргөг төлөх тийм хүндрэлтэй байсан юм байхдаа ичиж амдараасай идэлгүй унавдаа үхэхдээ чи эрлэгийн өмнө нүцгэн л очино шүүдээ тэр хүүхдүүд гэж бас нэг баасны ялаанууд гаоар юм байна л дааа

  • Б.Баярсайхан (192.82.71.184)

    2020-10-23

    Ёндон гэдэг хүн чинь маш өндөр цалинтай байж хүүхдийнхээ төлбөрийг төрөөс төлүүлсэн байна.Одоо төлбөрийг төлүүлэх хэрэгтэй Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй юм байна