Ааваа санаад байна...

Тийм ээ, амьдралын минь түшиг тулгуур, нөмөр нөөлөг болсон ААВАА САНААД БАЙНА...

Хэлсэн үг, үйлдэл бүр нь ухааруулж байдаг эрхэм аавуудад зориулсан нэгэн сайхан дуу мэндэллээ. Олон хит дууны эзэд, алтан портнёр болох МУУГЗ Л.Балхжав, МУСГЗ Ш.Гүрбазар нарын үг аялгуугаар бүтсэн “Ааваа санаад байна...” дууг чадварлаг дуучин МУСТА С.Бичүү гайхалтай амилуулж, олон хүмүүсийн нүдэнд нулимс цийлгэнүүлж чадлаа.

1990-ээд оны дунд үеийн аж амьдралыг тодхон харуулсан уг дууны клип олон хүмүүний бага насыг санагдуулж, дурсамжийг нь сэдрээх шиг. Дууны дүрслэл богино хэмжээний кино (шорт фильм) мэт уран дүрслэл, өгүүлэмжтэй аж.

Анх Л.Балхжавын 13 хэмээн нэрлэгдэж, уран бүтээлийн гараагаа эхэлж байсан дуучин С.Бичүү тасралтгүй уран бүтээлээ туурвиж, олон ч хит дууг амилуулан урлаг хэмээх айлд тод өнгө нэмж яваа чадварлаг дуучин билээ.

Ингээд Аавтай байх сайхныг өгүүлсэн “Ааваа санаад байна” шинэ уран бүтээлийг хүлээн авч үзнэ үү.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)