Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна
- 2020-10-30
- Зурхай
- 0
Аргын тооллын аравдугаар сарын 30, Сугар гариг. Билгийн тооллын 14, улаан морь өдөр. Өдрийн наран 7 цаг 34 минутад мандан, 17 цаг 37 минутад жаргана. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гаригийг тахих, тангараг тавихад сайн.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.
Сэтгэгдэл (0)