МҮОХ-ны Ерөнхийлөгч, олимпийн аварга Н. Түвшинбаяр Техник спортын төвөөр зочиллоо

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч, олимпийн аварга Н. Түвшинбаяр, ахлах зөвлөх Ж. Отгонцагаан нар Техник спортын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэднийг Техник спортын төвийн захирал Б.Наран-Идэр, ТСТ-ийн орлогч захирал, ерөнхий менежер Ч.Энхтөр нар хүлээн авч өөрсдийн үйл ажиллагаа болон тус төвөөс боловсруулсан Баяндаваа дахь орчин үеийн өвөл, зуны спортын бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдааны цогцолборын иж бүрэн төслийг танилцууллаа.

Мөн энэ үеэр Техник спортын төв дээр буудлага спортын өсвөр үеийн УАШТ зохиогдож , 200 гаруй тамирчин цэц мэргээ сорьж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)