Цэргийн албанд татагдсан залуусаа мордууллаа

2020 оны хоёрдугаар ээлжээр цэргийн жинхэнэ албанд Говьсүмбэр аймгаас хугацаат цэргийн алба хаахаар татагдсан залуусыг гарган өгөх арга хэмжээ зохион байгуулагдлаа.
 

Тус арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам, Цэргийн штабын дарга, хурандаа С.Бат-Эрдэнэ, цэрэг татлагын товчооны гишүүд оролцож эр цэргүүдээ үдэн гаргаж өглөө.
Цэрэг татлагын явцын ирц оролцоо өмнөх жилүүдийнхээс өссөн үзүүлэлттэй, бие бялдрын ерөнхий хөгжил сайжирсан талаар холбогдох албанынхан энэ үеэр ярьж байлаа.
Нийт цэргийн албанд татагдсан залуусдаа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам цэргийн албаа нэр төртэй хаахыг хүсч хараа сэтгэл тэлж, бие чангарч ирэх олон сайхан залуустайгаа хамтарч энэ нутаг орондоо их зүйлийг хийж бүтээнэ гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлэн амжилт хүслээ.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)