Л.Бямбажаргал: Их сургууль нүүлгэнэ гэдэг Ганданг нүүлгэнэ гэдэгтэй адилхан сонсогдож байна

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, физикч Л.Бямбажаргалтай ярилцлаа.


-Их, дээд сургуулиудыг орон нутагт төвлөрүүлнэ гэж БШУЯ-наас мэдээлсэн. Эхний ээлжинд ирэх жилээс ХААИС-ийг Дархан-Уул аймаг руу нүүлгэх юм байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна. Нүүлгэх нь зөв шийдэл мөн үү?

-Хаана ч орчны соёл гэж том юм бий. Улаанбаатарчууд дөнгөн данган энэ соёлд суралцаж яваа улс. Түүн дотор Их, дээд сургуулиудын соёл, дэглэм ч багтана. Яахав, Их, дээд сургуулиудын салбар сургуулиуд Дархан, Эрдэнэтэд байгаа. Налайхад ч Герман Монголын хамтарсан коллеж бий. Гэхдээ хүүхэд залуус минь хотын соёлд суралцах хэрэгтэй. Энэ хамгийн үнэтэй зүйл байхгүй юу. Байшин буулгаад өөр байшин барих шиг амархан зүйл байхгүй. Ухаандаа тухайн байшин байсан байрандаа байх нь л чухал.

-Хотын эдийн засгийг Их, дээд сургуулиудад суралцдаг оюутнууд тодорхой хэмжээнд эргэлдүүлж байгаа. Энэ эдийн засгийн нөлөөллийг тооцож үзэж байгаа болов уу?

-Эдийн засгийн хувьд Их, дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос нүүлгэх нь эерэг сайн талтай. Орон нутагт байгаа сургууль тухайн нутгийнхаа эдийн засгийг тэлнэ гэж бодож байна. Хамгийн гол нь оюун ухаан, эрдэм мэдлэг. Би одоо ч мэдэхгүй зүйлээ мэдэхийн тулд ШУТИС руу ороод л суудаг. Эрдэм мэдлэг гэдэг зүйл нүүдэггүй юм. Үнэхээр төр ухаалаг байсан бол яагаад Эрдэнэтийн хажууд байгаа Инженерийн сургууль, Дарханд байгаа Ургамал газар тариалангийн хүрээлэн хөгжихгүй байна. Заавал нураах ёстой юм уу. Ер нь Монгол Улсын их сургуулийн байрыг л булаацалдаад байгаа юм байна гэж бодсон. Эсрэгээрээ хувийн дээд сургуулиудыг дэмжих гэж байгаа юм байна. Ичих нүүрэндээ Монгол Улсын их сургуулийг арай хөөж гаргаж чадахгүй. Монгол Улсын их сургуулийн барилга 1946 онд баригдсан шүү дээ. Олон түмэн оюутан суралцаж төгссөн. Сүүлийн үед хуучны барилга байгууламжуудыг их нураадаг боллоо.

-Таныг хөдөө их, сургуульд очиж багшил гэвэл явах уу?

-Би Ховдын багшийн дээд сургуульд томилолтоор ажиллаж байсан. Тухайн үед намайг томилоод явуулж байсан. Одоо яв гэвэл би үгүй гэнэ. Амь амьдралаа боддог юм байгаа биз дээ.Ерөөс мөнгө олох гэж байгаа бол боловсролоор оролдох хэрэггүй. Өөр зүйлээр мөнгө ол гэж хатуу хэлмээр байна.

-Улсын сургуулиудыг хөдөө шилжүүлснээр хотод хувийн сургуулиуд л үлдэх нь ойлгомжтой. Хэн ч гэсэн ээж ааваасаа хол хөдөө очиж амьдарч сурахыг хүсэхгүй байх. Ингээд хувийн сургуулиудад сурах нь бүр ойлгомжтой. Тэгэхээр өнөө улсын сургуулиуд нь дампуурах юм биш үү?

-Улсын сургуулиудыг хөдөө орон нутаг руу шилжүүлэхээр хувийн сургуулиуд үлдэх нь ойлгомжтой. Улсаас цаанаас нь тийм бодлого яваад байна шүү дээ. Одоо Улаанбаатарт амьдарч байгаа хүүхдүүд ихэнх нь өөрийгөө аваад явж байна. Дотуур байранд амьдраад л цагийн ажил хийдэг. Эдгээр оюутнуудыг хөдөө орон нутаг руу явуулахаар тэнд нь ядаж дотуур байр байна уу.Ажлын байр бий юү.

-Хувийн сургуультай УИХ-ын гишүүд олон бий.Тэгэхээр улстөрчдийн лобби яваад байна уу гэх хардлага өөрийн эрхгүй төрж байна...

-Хувийн сургуультай Их хурлын гишүүдэд хандаж хэлэхэд та нар одоо болно оо. Монгол Улсын их сургуулийг нураагаад үзээрэй. Хувийн сургуулиудаа том болгох гээд л ийм арга хэрэглэж байна шүү дээ.Энэ Их, дээд сургуулиуд чинь Монгол Улсын оюун санаа. Хамаагүй оролдож болдоггүй юм.

-Олон улсын туршлагаас судлахад шинжлэх ухааны бүх сургуулиуд нь нийслэл хотдоо байдаг юм байна. Гэтэл манайхан ШУТИС, ХААИС зэрэг шинжлэх ухааны сургуулиудаа хөдөө нүүлгэнэ гэдэг нь ямар учиртай юм бол?

-Энэ чинь л уруудан доройтож байгаагийн шинж. Аль ч улсын бодлогод“шинжлэх ухаан технологид минь л битгий гар хүрээрэй” гэдэг зарчим бий. Шинжлэх ухааны мэдлэг гэдэг арвин зүйл. Ухаандаа мэдлэг гэдэг чинь хэдэн үеэрээ дамждаг. Хотын төвд өндөр байшин барьж болохгүй гэж яриад байхад л манайхан нураачихаад л барина гээд байдаг. Ямарваа нэгэн зүйлийг буруу хийснийхээ дараа ухаарах цаг хугацаа гэж байдаг даа уг нь. Асуудлын гол нь хүн өөрөө. Хүүхдээ өндөр үнэтэй сургуульд сургаж, машинаар ирж очин хүргэж өгч, авч түгжрэл үүсгэнэ. Хөдөөнөөс хотод ирж байгаа хүмүүсийг ерөөс ад үзээд байх шаардлага байхгүй. Шинжлэх ухаан технологийг нүүлгэнэ гэдэг чинь Ганданг нүүлгэнэ гэсэнтэй адилхан. Монголын ард түмэн картын будаатай байхдаа алтан бурхан бүтээж байсан. Ёс суртахууны өр гэж байдаг юм, аливаа зүйлд. Энэ Засгийн газар дураараа нураагаад, бүтээгээд, байгуулаад байдаг юм биш.

С.ЛХАМСҮРЭН

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • heleh ug alga (80.92.245.24)

    2020-11-03

    hoorhii doo

  • зочин (66.181.161.81)

    2020-11-03

    улаанбаатар улс байгуулах хүртлээ улсынхаа төсвийг ганцхан газарт чихээд 30 жил болсон ч уруудаад байгаагаа энэ тэнэг ойлгохгүй л дээ хувийн сургуулиудаа болиулах хэрэгтэй наад нөхөр чинь заримд нь хичээл заасан нэртэй л яваа улс орноо холион бантан болгосон энэ хогоор сургууль яадгийн толгой нь олгой болсон нөхдүүд л улаанбаатартай ноцолдоод байгаа болохоос улаанбаатрын төвлөрлийг улс орон даяар төлөвлөлттэй сааруулбал хөдөөгийнхөн улаанбаатард халтуур хийдэг гэж адлагдахгүй харлах гэж зовохгүй уулын орой уруудсан хонхор бараадаж үйлээ үзэхгүй уугуул нутагтаа эзэн нь шиг байх боломж бий л дээ ерөнхийлөгч зүүдлээд нойрсож байгаа хүрэлсүхд үүнийг хийх чадвар сэтгэл зүрх байхгүй шинэ хотын даргынх нь ярьж байгаа царай ахиад л хэдэн сонгуулийн хугацаа хэрэгтэй болох нь дээ монгол хүний богинохон нас хүрэхгүй нь дээ

  • Zochin (66.181.186.195)

    2020-11-02

    Ukh deed surguuliig.nuulgene gej.yaj. khelj.chadaj bna

  • kkkkkk (202.21.108.140)

    2020-11-02

    ulsiin surguuliudaa avch vldeed huwiin surguuliudiig gargaachee

  • (202.126.88.150)

    2020-11-02

    Энэ хүн мөн ч лут хүн бололтой ...Ээ Базарваань минь

  • (124.158.105.2)

    2020-11-02

    солонгос японы аварга том их сургуулиуд ойрхон хотууддаа төвлөрч байгаа. тэнд бас соёлыг тарих хэрэгтэй. тэдгээр улсууд их сургууль болон төрийн яамд томхон хүрээлэнгүүд том музей үзэсгэлэнгийн газруудзэргээ хотын захруу эсвэл дүүрэгтээ байгуулдаг болсон . жишээ нь жилд ганц цугладаг цэнгэлдэх хүрээлэн стадион хөлбөмбөгийн талбайнууд хувийн их дээд сургуулиудыг хотын зах руу гаргах нь зөв шүү дээ. ирээдүйдээ хотын шинэ төвийг төв аймгийн зам дагуу болон нисэх айцын давааны урдуур шинээр байгуулбал илүү дээр шүү. хуучинтай зуурснаас зугтаж шинэчилбэл зардал бага гарна. хуучин хэсэг тэртэй тэргүй л хоцрогдоно сүүл мушгина. ирээдүйн хүмүүс шинэ хот шинэ хэсгээ л дагана.

  • (122.201.22.70)

    2020-11-02

    Байшинг нь нурааж сургуулийг нүүлгэнэ гэж энэ хүн ойлгожээ. Их дээд сургуулиудыг нүүлгэх нь зөв .Ганц нэг багшийн биш нийт нийслэлчүүдийн эрх ашиг шүү .

  • (59.153.84.139)

    2020-11-02

    Нүүлгээд үздээ. Юу болохыг харцгаа. Яаж бантах хутгахаа мэдэрч байгаа болов уу

  • Kenchbish (66.181.161.37)

    2020-11-02

    Шинжлэх ухаан шинжлэх ухаан гэж юуг хэлээд байна вэ? МУИС Байгалийн шинжлэх ухааны салбар сургуульгүй (оройгоор эрх зүйч мэргэжил олгодог хуульзүйн ш/у-нысалбар сургуультай) 3-4 захирлын нүүр үзлээ Что ч гэхэв дээ