Хувийн тээврийн хэрэгсэл болон иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоолоо

 ХУВИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БОЛОН ИРГЭДИЙН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООЛОО

Маргаашаас буюу 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээний цагийг нэг цагаар богиносгож өглөө 07.00-10.00, орой 17.00-20.00 цагийн хооронд явуулахаар болов. Энэ хугацаанд иргэд зайлшгүй шаардлагатай бол автомашинаараа чөлөөтэй зорчих бөгөөд бусад цагт хөдөлгөөнд оролцохыг хориглолоо.

Иргэд мөн дээрх тогтоосон цагт л явганаар хөдөлгөөнд оролцоно, бусад үед гэрийн ойролцоох дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах нь чөлөөтэй.

Хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангалтын чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдийг аль болох шөнийн цагаар ажлаа явуулдаг байхаар зохицуулалт хийх юм байна.

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй төрийн байгууллагуудын нийт ажилтан, албан хаагчдын 10-15 хувь нь ажлын байрандаа ажиллах хязгаар тогтоож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг цахимаар ажлаа явуулах шаардлага тавьж эхэллээ. Цагдаагийн байгууллагын мэдээллээс үзвэл өнөөдөр хөдөлгөөний ачаалал өмнөх өдрүүдээс эрс нэмэгдэж 40 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байна.

Тээврийн хэрэгсэл болон иргэдийн хөдөлгөөнийг 90 хувь хязгаарлаж байж тархалтыг хумьж чаддаг олон улсын жишгийн дагуу хөл хориог ийнхүү чангатгалаа. "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажилладаг нэг хүнээс сэжигтэй тохиолдол илэрсэн учир тусгаарлаж ойрын болон дам хавьтлыг тогтоож эхэлсэн байна. 

Шинжилгээний эцсийн хариу маргааш гарна. Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдийг хотоос гаргахгүй шийдвэр хэвээр байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Magnai (202.179.24.205)

    2020-11-18

    Наад шийдэр чинь бас л бөөгнөрөл үүсгэхээр шийдвэр байна даа Зүгээр цагаа хувиарлаад бага багаар хөдөлгөөнд оролцуулж болохооргүй байна уу

  • DR MAXWELL (129.205.124.168)

    2020-11-18

    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL

  • иргэн (66.181.161.28)

    2020-11-18

    машинтай байтугай явган зорчих цаг заачихлаа.. уг нь зөв ш дээ... нэг сайн хоригдоод муухай өвчнийг хумиад авчихвал дараа нь сэтгэл амар явмаар юм

  • Зочин (203.91.115.48)

    2020-11-18

    Энэ цагуудад иргэд машинаараа зорчиж болно гээд байна уу болохгүй гээд байна уу тодорхой хариу өгөөч

    иргэн (203.91.115.48)

    2020-11-18

    машинтай байтугай явган зорчих цаг заачихлаа.. уг нь зөв ш дээ... нэг сайн хоригдоод муухай өвчнийг хумиад авчихвал дараа нь сэтгэл амар явмаар юм