Өнөөдөр дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна

 

Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн эрхийн конвенц өнөөдөр /2020.11.20/ батлагдаж байжээ. 2017 оноос энэ өдрийг дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэж байхаар Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас уриалж, дэлхийн 190 гаруй орон нэгдсэн байна.

Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, эцэг эхчүүд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнуудад хүүхдийн дуу хоолойг сонсох арга хэмжээ, санал санаачлагууд өрнөдөг.

Хүүхдийн эрхийн тухай конвенцод дэлхийн 196 орон нэгдсэн бөгөөд Монгол улс энэхүү конвенцод нэгдээд 30 жил болж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)