ЭМЯ: Шинээр 21 халдвар нэмэгдэж, нийт халдварын тоо 578 боллоо

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Цар тахал дэлхийн 218 улсад бүртгэгдсэн байна. 24 цагийн хугацаанд 620 мянган хүн шинээр халдвар авсан байна. Хамгийн олон хүн өчвилсөн үзүүлэлт байна. Харин манай улсын хувьд нийт 578 тохиолдол бүртгэгдээд байна. Халдвар өнөөдрийн байдлаар нийслэл хот болон Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь хот гэсэн зургаан газар өвчлөл кластер хэлбэрээр бүртгэгдээд байна" гэлээ.

Харин ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа "2020 оны арваннэгдүгээр сарын 20-нд нийт 3701 хүнийг шинжилгээнд хамруулсан. Өчигдөр 17:00 цагаас хойш 21 тохиолдол нэмэгдэж, манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 578 боллоо.

Дотоодын халдвар өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон таван аймагт бүртгэгдсэн. Үүнд:

Улаанбаатарт 38 шинээр /5 тохиолдол/

Сэлэнгэ аймагт 58 /шинээр 5 тохиолдол/

Дархан-Уул аймагт 16

Дорноговь аймагт 12 /шинээр 6 тохиолдол/

Орхон аймагт 16 шинээр /4 тохиолдол/

Говьсүмбэр аймагт 1 тохиолдол бүртгэгдээд байна.

2020.11.21-ний 11 цагийн байдлаар нөхцөл байдлын мэдээ :

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай