Эмнэлэг, тусгаарлах байр, оношилгооны төвийн 2201 кг аюултай хог хаягдлыг устгажээ

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 21 компанийн 963 ажилтан гүйцэтгэж байна. Өнөөдрийн /2020.11.21/ байдлаар 153 удаагийн рейсээр 715 тонн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэжээ.

Эмнэлгийн аюултай хог хаягдлын тээвэрлэлт, устгалыг хоёр компанийн 31 ажилтан, дөрвөн машинаар эрүүл мэндийн байгууллага, тусгаарлах байр, оношилгооны төвүүдийн 2201 кг аюултай хог хаягдлыг устгасан байна.

Мөн золбин нохой, муур устгалын гурван компани 173 нохой, муурыг устгажээ. Одоогийн байдлаар ариутгал, халдваргүйтэлийн 15 байгууллагын 28 машин, 74 ариутгагчид ажилдаа гарсан байгаа талаар мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)