Нийтийн тээвэр хэвийн горимд шилжлээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийтийн тээвэр өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд үйлчилж байсан. Өнгөрсөн долоо хоногт энэ цагийг багасгаж өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд зорчихоор төлөвлөөд байсан юм.

 Тэгвэл УОК-ын шуурхай ажлын хэсгээс нийтийн тээвэр энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагийн хооронд явна гэж мэдээллээ. 

Яг одоо болж байгаа УОК-ын шуурхай ажлын хэсгийн хурлын үеэр УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Бүх нийтийн хөл хорионы үр дүн, мэргэжлийн байгууллагуудын ажлын үр дүнгээс хамаарч нийтийн тээвэр энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагийн хооронд явна. Гэхдээ үүнийг хөл хорионы дэглэмийг сулруулж байна гэж огт ойлгож болохгүй" гэлээ.

Цар тахлыг хумьсан тохиолдолд энгийн горим руу шилжинэ гэдгийг тэрбээр онцолсон юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)