ЭМЯ: 11:00 цагаас хойш Сэлэнгэ аймагт 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан ЭМЯ болон холбогдох эх сурвалжаас өдөрт хоёр удаа мэдээлэл хийж байгаа. 17:00 цагийн мэдээллийг хүргэж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдөр 11:00 цагаас хойш Сэлэнгэ аймагт 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Сэлэнгэ аймгийн нийт өвчлөл 96 болж тус аймгийн төв Сүхбаатар хот, Мандал сум гэсэн хоёр том голомт байна. 

Монгол Улсын хэмжээнд коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 629 боллоо. Үүнээс эдгэрсэн 340 байна. 

Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 40 

Сэлэнгэ аймагт 96 

Орхон аймагт 17

Дархан-Уул аймагт 20

Дорноговь аймагт 17

Говьсүмбэр аймагт 1 байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай