Баянзүрх дүүрэгт түргэвчилсэн оношлогооны 16 цэгт иргэдээс шинжилгээ авч байна

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Ковид-19” түргэвчилсэн оношлогооны 16 цэг ажиллаж байна. Нийтийн тээвэр болон зарим банкууд тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Улаанзагалмай болон холбогдох байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг сахиулан ажиллаж байгаа юм.

Одоогоор 7,505 иргэнийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулсан бөгөөд үүнээс 6,505 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилсэн бол 1,005 иргэнийг PCR шинжилгээнд хамруулахад 12 хүн коронавирусийн халдвартай болох нь тогтоогдоод байгаа юм. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Ойрын хугацаанд 4 ба 10 дугаар хорооны нийт 25 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулах шаардлагатай байгаа тул тухайн хороодод оршин суугчид 19001063 дугаараас зөвлөгөө, шинжилгээний талаарх мэдээлэл авна уу” гэлээ гэж НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)