ХӨСҮТ: Шинээр 11 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 640 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын тархалт, нөхцөл байдалтай холбоотой шинэ мэдээллийг хүргэж байна.

Өчигдөрийн 17:00 цагийн мэдээллээс хойш Монгол Улсад коронавирусийн 11 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 640 боллоо.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр буюу 2020 оны 11-р сарын 22-ны 17:00 цагаас хойш Улаанбаатар хотод шинээр 11 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 640 боллоо. Бусад таван аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй.

Халдварын сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 14 хоногт хавьтлуудыг олж тогтоох ёстой. Түүний дараа дахин 28 хоног хяналт тавьж байж, тархалтыг хяналтдаа оруулсан гэж үзнэ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай