Нийгмийн халамжийн мөнгөө шууд данс руугаа авах боломжийг бүрдүүлж байна

ХНХЯ-наас иргэдийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг цаг хугацаанд нь олгоход анхаарч шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа. Халамжийн мөнгөө банкинд өөрийн биеэр очиж авдаг иргэдэд өнөөдрөөс арилжааны банкууд үйлчилж эхэллээ.

Энэ үеэр картгүй иргэдийг картжуулж дараа сараас бүх иргэд цахимаар буюу карт хэлбэрээр Нийгмийн халамжийн мөнгөө шууд данс руугаа авах боломжийг бүрдүүлж байна. 

ХНХЯ-ны ажлын хэсэг болон удирдлагууд үйл ажиллагаа явуулж буй банкуудад ажиллаж зайгаа барих болон аюулгүйн зөвлөмжийн биелэлт дээр хяналт тавьж байна. Банкны ажилтнууд "Ковид-19"-ийн шинжилгээнд бүрэн хамрагдсан бөгөөд халдвар хамгааллын дэглэм баримтлан иргэдэд үйлчилж байгаа юм.

Эхний ээлжинд халамж авдаг иргэдэд үйлчилж байгаа бөгөөд цаашдаа халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх аж. Иргэн та онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, банкинд очиж дараалал үүсгэхгүй гэртээ байж, цахим хэрэглээг сонгоорой.

Та хөл хорионы үед гэртээ халуун, дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хөрш айлын хүүхдүүдээ ч марталгүй анхаарал хандуулж "Хэрсүү гурвалжин" хөдөлгөөнд нэгдээрэй.

ХНХЯ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Tungalag (66.181.161.67)

    2020-11-23

    Hudlaa yu yariad baih yum manai hvn 10sard gruhhd orson dans neelgeh gej onoodor haan bank orson dans neehgvi bna 75071917ruu zalgasan dans neene gesen bankind ni ochihoor neehgvi geed yamarch yuldaa holboo baihgvi ajilladag odoo hezee halamjin mongoo awahaa medehgvi bna