Хог хаягдлын цэвэрлэгээ, золбин нохой, муур устгал, ариутгал халдвар гүйтгэлийн ажил тасралтгүй явагдаж байна

Коронавирусын /Ковид-19/ халдвар Улаанбаатар хотод гарч өндөржүүлсэн бэлэн байдал зарласан өдрөөс Хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээ, золбин нохой, муур устгал, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.

Энэ хугацаанд 21 Тохижилт, үйлчилгээний байгууллагын 265 хог тээвэр, зам цэвэрлэгээний машин механизм, 265 жолооч, 450 ачигч, 950 зам талбайн үйлчлэгчид өдөр бүр ажиллаж нийт 7381 удаагийн рейсээр 30607 тн хог хаягдлыг цэвэрлэж тээвэрлэсэн.

Золбин нохой, муур устгалын 3 компаний 12 анчин 3142 золбин нохой, муурыг устгалд оруулсан байна.

Ариутгал, халдваргүйтгэлийн тусгай зөвшөөрөлтэй 37 компани 4911 аж ахуйн нэгж байгууллага, цэгийн 1,435,745м.кв талбайд урьдчилсан сэргийлэх халдваргүйтгэлийг хийгээд байна хэмээн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

 

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (59.153.115.253)

    2020-11-23

    ENE DELHIID AMID AMITAN BAIHGUI BOLSON TSAGT L MONGOLCHUUD GEDEG SUGNUUD AZ JARGALTAI AMIDRAH BAIHDA

  • (59.153.115.253)

    2020-11-23

    EfskK_MS_14

  • (59.153.115.253)

    2020-11-23

    ustagana ch geh shig neeh saihan yum hiij baigaa ayatai