В.Путинийг эрх мэдлээсээ буусны дараа Оросын ирээдүй хаашаа чиглэхийг таамаглах боломжгүй

1999, 2000 онд төрсөн 2018 онд анх удаа сонгуульд оролцсон Оросын залуу үеийнхэн В.Путинээс өөр удирдагч мэдэхгүй. Владимир Путин ЗХУ задарч, авлига хүрээгээ тэлж, амьжиргааны түвшин буурсан үед улс төрд орж ирсэн. Түүнийг 2000 онд анх Ерөнхийлөгчөөр сонгогдоход оросуудын олонх нь улс төр, эдийн засгийг сэргээнэ гэдэгт итгэж байсан юм.

В.Путин ч оросуудын итгэлийг алдаагүй. Ерөнхийлөгчийн анхны сонгуулиас хойш ОХУ-ын олон улсын тавцан дахь нэр хүндийг сэргээж, үндэсний бахархал нь болсон. 2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэн нь В.Путиний нэр хүндийг нэлээд өсгөв. Сүүлийн үед “В.Путингүй Орос орон хэрхэх бол, залуу үеийнхнийх нь улс төрийн чиг баримжаа ямар байгаа вэ” гэдэг дэлхий дахины анхаарлыг татаж байгаа юм.

 

Швейцарын “Gal­len” их сургуулийн Оросын соёл, нийгэмлэгийн профессор Ульрих Шмид “Путиний эрин үеийнхэн” буюу түүнийг улс төрд хүчирхэгжиж байх үед төрсөн залуу үеийнхэн ЗХУ задарсны дараа улс оронд тулгамдаж байсан олон бэрхшээлийг огт санахгүй.Тиймээс тухайн үед үүсэж байснаас огт өөр бэрхшээл тэдэнд тулгарч байгаа. Тэдний хамгийн их санаа зовж буй түгээмэл асуудал нь авлигал, байгаль орчин, эрх баригчдын зүгээс иргэдэд ирэх дарамт, Москва Европын болон бусад барууны орнуудтай хэтэрхий хөндий харилцаатай байгаа явдал” хэмээжээ.

 

 

 

Мөн тэрбээр “ОХУ улс төрийн түүхэн шинэчлэлийн өмнө тулж ирээд байна. Путинтэй Орос, Путингүй Оросын хооронд том ялгаа бий. Түүний сүүлийн 20 жилд тогтоосон дэг журам тийм ч амархан замхран алга болохгүй. ОХУ-д улс төрийн шинэчлэл өрнөх явцад залуу үеийн оролцоо чухал. Гэтэл “Путиний эрин үеийнхэн” гэж хэлэгддэг залуу үеийн зарим төлөөлөл Путин үгүй болмогц 1991 онд ЗХУ задран унахад нүүрлэсэн шиг зүйлс ОХУ-д тохиолдох мэтээр бодож байгаа нь харамсалтай.

Үнэн хэрэгтээ ЗХУ задарсны дараа шинэ Оросыг өлгийдөн авсан эрх баригчид удаан хугацаанд энэ сэдвийг ард түмнийг айлгах хэрэгсэл болгож ашигласан.

Энэ бол улс төрийн инженерчлэлийн үр дүнд бий болсон стратеги юм” гэжээ. Москвад өнгөрсөн долоо, есдүгээр сард болсон жагсаалд оролцогчдын олонх нь залуус байсан. Тус улсад энэ онд болсон эсэргүүцлийн жагсаалуудын үеэр нийт 1000 гаруй хүн баривчлагдсан. Жагсаалын гол зохион байгуулагч нь ОХУ-ын сөрөг хүчин гэдгээрээ дэлхийд танигдсан Алексей Навальный.

Хэдийгээр залуу үеийнхний сөрөг хүчнийг дэмжих хандлага нь өссөн ч Путинийг дэмжигч залуус мөн нэлээд өндөр хувь эзэлж байна. 

 

Хамгийн сонирхолтой нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд ард түмний дундах Путиний улс төрийн рейтинг үргэлж 80-аас доошгүй хувьтай байсаар иржээ. Барууны ертөнц тэр чигтээ ОХУ-аас нүүрээ буруулах үед ч түүний рейтинг өссөөр байв.

 

 

 

Хамгийн сүүлд тэрбээр тэтгэврийн насыг эрэгтэй 65-аас 60, эмэгтэй 60-аас 55 болгож бууруулах үед улс төрийн рейтинг нь 65 хувиар өссөн гэж “Levada Center” хараат бус судалгааны байгууллагын тайланд дурджээ. ОХУ-ын хүн амын 9.4 хувийг 15-24 насныхан эзэлж байгаа бол гол сонгогчид болох 25-54 насныхан 44.2 хувийг эзэлж байна. Ерөнхийдөө орос залуусын улс төрийн үзэл баримтлал, хандлагын талаарх судалгаа, санал асуулга цөөн байгаа ч тэд улс орныхоо улс төр эдийн засгийн байдлын талаар ахмадуудаасаа илүү өөдрөг хандлагатай байна.

Лондонд төвтэй “Chatham House” судалгааны төвийн Орос, Евразийн хөтөлбөрийн тэргүүн Жеймс Никси “Путинийг эрх мэдлээсээ буусны дараа Оросын ирээдүй хаашаа чиглэхийг өнөөдөр таамаглах боломжгүй.

Энэ бол нэг хүн, нэг нам хэтэрхий удаан бодлого тодорхойлохын сул тал. Оросын ард түмэн Владимир Путиний дараа өнөөгийн улс төрийн бодлогоо үргэлжлүүлэх ёстой юу эсвэл барууны чиг хандлагад суурилах уу гэсэн сонголтын өмнө ирэх болно” гэжээ.

 

Ц.Даваасамбуу

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • ойдаа (66.181.179.76)

    2021-01-26

    Орос орон олон ч хааны нүүр үзсэн хагарал бутрал ялалт ялагдлын сургамжыг мах цусандаа шингээсэн ард түмэн.Тийм учраас дараагийн Путины оронд очих хүн бол бас бэлтгэгдсэн орос орныг хагарал бутралгүй байлгах хүн гарч ирэх нь тодорхой.

  • Ард (212.95.5.255)

    2021-01-25

    Сөрөг хүчин гэх урвагчдыг устгах хэрэгтэй. эх орон шазар нутаг хэрэгтэй үзэл санаа хэрэггүй

  • сАМОГОН АХ НЬ (103.212.118.217)

    2021-01-25

    ПУТИН энэ дэглэмийг олон хүний нус нулимс цусаар бий болгосон манай үеийхэн бол энэ удирдагч орос орноо олигархуудын гараас булааж аваад шинэ оросын түүхийг бүтээсэн хүн гэж хардаг.Манай эх орончдын дэргэд оросууд хуссан ч худрагатай ард түмнээ жаахан ч гэсэн бодох байх хэрвээ энэ гүрэн задарвал тэртээх өнгөрсөн зууны эхэн биш тусгаар монгол улс өөрийн хил хязгаартай олон улсын байгууллагуудад гишүүнчлэлтэй болохоор тэд гэрээнд тусгагдсан үүргээ биелүүлнэ.Боран давхиж орж ирээд л араас нь улаантнууд орж ирж тэд нарыг алаад л гэдэг шиг тийм аймшгийн кино арай л гарахгүй гэж бодном.Харин үзэл бодлоо зүгээр л ШУ ны үндэслэлтэй бодит байдлаар илэрхийл өөрсдийхөө толгой дээр байгаа алт угаасан бохир усаа л нэг харчих тэнэгүүдээ

  • ука (192.82.71.199)

    2021-01-25

    Нэг орос өвөөд Оросыг хувааж Сибирийг эзэмших гэсэн улс мөн олон юмаа гэж асуусан чинь тэд нар 200 жил ингэж ярьсан юмаа гэж билээ.Энд бичсэнээр олон жижиг бүлэг дээрэмчид болгоод аль дийлэгдэж байгаад нь зэвсгээр туслаад мөнхийн дайнтай болгох сонирхол ч их байна даа.Яг Африк шиг болгоод Сибирийн баялгийг авах гэж их л бодож байна даа.Түүний хөлд Монгол улс нэрвэгдээд дээрэмчид дайран орж ирээд нөгөө 60 сая малыг дураараа хага татаж идээд л хойшоо гарч дээрмээ хийгээд л монгол руу бүгээд л байх ухааны юм бичжээ.Тэгж болзошгүй л юм.Энэ нь агуу их оросоос шалтгаална.

  • (66.181.168.131)

    2021-01-25

    amerikuud orosuudad tiim ih durgui humuus bishilde,yalanguya erliiz huriliiz tiimerhuu humuus arai tsever baigaa undestenguudig yostoi 1 nudeeree uzdegguin tod jishee

  • (66.181.168.131)

    2021-01-25

    amerikiin niger hujaanuudaar orosuud arai zaalgah boloogui baih