Зарим замуудад давс бодис цацаагүй байсныг шуурхай бригад гаргуулан цэвэрлүүлж байна

Баянзүрхийн товчооноос Бага тэнгэрийн ам, Яармагийн замын хот руу чиглэсэн, Нисэхийн тойргоос Моносын уулзвар буюу Сонсголонгийн зам, Хүнсчдийн зам, Толгойтын замуудад давс бодис цацаагүй байсныг шуурхай бригад гаргуулан цэвэрлүүлж байна

Хотын Ерөнхий менежер холбогдох албаныхантай хотын захын замууд буюу Жигжид, Шаргаморьт, Дарь-Эх, Доржийн гудамж Дүнжингаравын зам, Баянзүрхийн товчоо, Уулын зам, Яармаг, Нисэх, Сонсголон, Толгойт, Гүнт болон бусад замуудаар давс бодис цацсан байдлыг биеэр үзэж шалгаж байна

Газар дээр үзэж шалгахад Баянзүрхийн товчооноос Бага тэнгэрийн ам, Яармагийн замын хот руу чиглэсэн, Нисэхийн тойргоос Моносын уулзвар буюу Сонсголонгийн зам, Хүнсчдийн зам, Толгойтын замуудад хариуцсан цэвэрлэгээний компани давс бодис, цацаагүй ажиллаж байгаа хүн хүч дутмаг зөрчил илэрснийг хариуцсан Сонгинохайрхан ТЦҮ, Хот тохижилтын газруудад үүрэг даалгавар өгч шуурхай бригад гаргуулан цэвэрлүүлж байна.

Цас орох тухай цаг агаарын урьдчилсан мэдээний дагуу УБЗАА-наас Бүх ТҮК-үүдэд үүрэг чиглэл өгч давс, бодисыг зам талбайд цацахад бэлтгүүлэн машин механизмд ачуулан бэлэн байдлыг хангуулсан. Улаанбаатар хотод 08 цагт цас орж эхлэх үеэс зам талбайн хальтиргаа гулгаанаас урьдчилсан сэргийлж давс, бодис цацах ажлыг эхлүүлсэн.

 

18:00 цагийн байдлаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон 9-н дүүргийн Тохижилт үйлчилгээний 20 байгууллагын 87 зам талбайн цэвэрлэгээний болон давс, бодис цацах тусгай зориулалтын машин механизм, 384 зам талбайн үйлчлэгч ажиллаж 151,5 тонн давс, 107 тонн тусгай зориулалтын бодисыг хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж нийтийн эзэмшлийн замуудад цацсан.

Цас үргэлжлэн орж байгаа тул замын нөхцөл байдлыг харгалзан давс, бодис үргэлжлүүлэн цацаж байна.

Автобусны буудал болон явган замын цасыг зам талбайн үйлчлэгчид шүүрдэн ажиллаж байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)