Б.Баттогтох дахин нэг шалгаруулалтад тэргүүлэв

“Эх дэлхийн мисс” тэмцээнд Монголын мисс Б.Баттогтох эх орноо төлөөлөн оролцож байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тэмцээний шалгаруулалтад амжилттай өрсөлдөж байгаа тэрбээр спорт хувцасны төрөлд түрүүлсэн байна. Энэхүү төрөлд ОХУ, Нигер, Монгол, АНУ-ын мисс тэргүүлжээ. Цар тахалтай холбоотойгоор энэ жилийн тэмцээнийг онлайнаар зохион байгуулж байгаа учраас мэргэжлийн 14 видео танилцуулга хийх шалгуурыг тавьсан.

Мисс Б.Баттогтохын хувьд өдгөө Итали улсад амьдарч байгаа бөгөөд тогооч мэргэжлээр сургуульд суралцаж, төгссөн. Англи, хятад, итали хэлтэй мисс бүсгүй өмнө нь “Miss grand international”, “Мiss supranational”, “Miss model of the world” зэрэг тэмцээнд эх орноо төлөөлж, амжилттай оролцож байсан юм.

“Эх дэлхийн мисс” тодруулах тэмцээний эцсийн шалгаруулалт энэ сарын 29-нд Филиппин улсад болно.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)