ЭМЯ: Шинээр 22 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 760 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх цаг үеийн нөхцөл байдлын танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны 11-р сарын 28-ны 11:00 цагийн байдлаар 11,929 хүнд PCR шинжилгээ хийснээс 22 хүн тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Улаанбаатарт 5, Сэлэнгэд 10, Дархан-Уулд 2, Дорноговьд 1 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 318 болсон бол зөөвөрлөгдөн орж ирсэн 4 тохиолдол нэмэгдэж нийт халдварын тоо 760 боллоо. 347 эдгэрсэн байна" гэлээ.

Ковид-19!!! Гар бохирдох бүрд сайтар савандаж угаая.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай