Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг зорилтот бүлгийн иргэдийг шинжилгээнд хамруулж, амны хаалт олгож байна

ЭМЯ-аас зохион байгуулж буй нийслэлийн 6 дүүргийн зорилтот бүлгийн 10 мянган гаруй өрхийг "Covid-19"-ийн шинжилгээнд хамруулах ажлыг Улсын төв эмнэлгүүд хариуцан зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг нь Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сонгогдсон зорилтот бүлгийн 2615 иргэнд оношилгоог хийж, өрх бүрт 100 ширхэг амны маск тараах ажлыг хэрэгжүүлж байна. Дээрх үйл ажиллагаа амралтын өдрүүдэд ч мөн үргэлжилж байна.

Та бүхэн Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг чанд сахин, гэр гэртээ байж, амны хаалтаа тогтмол зүүж, гарын ариун цэврээ чанд сахихыг уриалж байна гэж УХТЭ-ийн Гамшгаас хамгаалах штабаас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)