ЭМЯ: Шинээр 7 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 791 боллоо

ХӨСҮТ, ЗӨСҮТ, түүний 2 авто лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид 24 цагийн хугацаанд нийт 10.308 хүнд шинжилгээ хийхэд 7 хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн байна.

Тухайлбал Улаанбаатар хотод 5, Сэлэнгэ аймагт 2 тохиолдол илэрсэн бөгөөд эдгээр нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бүхий тусгаарлагдсан иргэд байжээ.

Монгол Улсад голомтлон гарсан “Ковид-19” халдварын тохиолдол 348 болж, нийт батлагдсан нийт тохиолдол 791 боллоо.
 • Улаанбаатар -77
 • Сэлэнгэ -179
 • Дархан-Уул -44
 • Дорноговь -21
 • Орхон -22
 • Говьсүмбэр -3
 • Архангай -2

 УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:

 • Баянгол -21
 • Баянзүрх -25
 • Чингэлтэй -1
 • Сүхбаатар -12
 • Сонгинохайрхан -10
 • Хан-Уул -7
 • Багануур -1

БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР:

 • Баянгол - 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18-р хороо
 • Баянзүрх - 4, 10, 14, 15, 22-р хороо
 • Сүхбаатар - 12, 13, 16, 18-р хороо
 • Сонгинохайрхан - 7, 16, 19-р хороо
 • Хан-Уул - 10, 16, 21-р хороо
 • Чингэлтэй - 19-р хороо
 • Багануур - 4-р хороо

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийт 428 батлагдсан тохиолдлын халдвартай иргэд эмчлүүлж байгаас биеийн байдал маш хүнд 6, хүнд 4, хүндэвтэр 76, хөнгөн 342 байна.

Халдварын батлагдсан тохиолдол дунд 30-аад гэр бүлийн 80 гаруй хүн өвчилсөн байгаа тул ойрын хавьтал болохуйц нэг гэр бүлийн, ойр дотны хүмүүсээ халдвараас сэргийлж, амны хаалт тогтмол хэрэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

 Эрүүл мэндийн яам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай