Ерөнхийлөгч “AstraZeneca” компанийн вакциныг худалдан авах асуудлаар Засгийн газар, Улсын Онцгой комисст чиглэл өгч, бэлтгэл хангуулахаа мэдэгдлээ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Англи-Шведийн хамтарсан “AstraZeneca” эмийн үйлдвэрийн компанийн удирдлагатай цахим уулзалт хийж, тус компанийн боловсруулж буй коронавируст цар тахлын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх талаар санал солилцлоо.

“AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран боловсруулж буй “AZD1222” вакцин 70 хувийн үр дүнтэй байгааг тус компани арваннэгдүгээр сарын 23-нд мэдээлсэн билээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын халдвартай тэмцэхэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа вакциныг боловсруулж, нийлүүлэх чиглэлд “AstraZeneca” компани өндөр хүчин чармайлт гарган ажиллаж байгааг сайшаав.

Тэрбээр үргэлжлүүлэн, Монгол Улсын хувьд хүн амын талаас илүү хувь нь нийслэлдээ төвлөрсөн байдаг нь өндөр эрсдэл дагуулж буй учраас коронавируст цар тахлын эсрэг вакцин гарсан даруйд нийт хүн амаа богино хугацаанд хамруулах нь чухал болоод байгаа гэлээ.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус компанийн боловсруулж буй вакциныг үйлдвэрлэж эхлэх үед тэргүүн ээлжинд худалдан авах сонирхлоо илэрхийлэв.

“AstraZeneca” компанийн зүгээс, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр ач холбогдол өгч, манай компанитай холбогдсонд туйлын баяртай байна гээд, коронавируст цар тахлын эсрэг вакциныг худалдаанд гармагц тэргүүн ээлжинд нийлүүлэх орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтаан, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “AstraZeneca” компанийн вакциныг худалдан авах асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисст чиглэл өгч, бэлтгэл хангуулахаа мэдэгдлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (122.201.21.108)

    2020-12-01

    Тэнэгтээч чи эмч үү халдвар судлаач уу эм зүйч үү эргүүтээд байгаарай энийг чинь мэргэжилтнүүд судалгаа шинжилгээний нөр их ажил туршилт шинжилгээгээр нотолж шийддэг юм энэн дээр л битгий оролцож эргүүтэйрээдээ

  • Баяа (66.181.161.111)

    2020-12-01

    За аа, одоо ард түмнээ вакцинаар яаралтай хангасан мундаг Ерөнхийлөгч болж ший тавьлаа даа. Онцгой комисс нь тэртээ тэргүй анхаараад, мэргэжлийн байгууллага нь судлаад байгаа байлтай, тэд Зураачаар л заалгав гэж! 70% үйлчилгээтэй вакцинд итгэж тэнэгтэхээ болиорой Ерөнхий сайд аа! Сонголт, харьцуулалт олон гарна аа! Авсан тохиолдолд найдвартай нь дээр шүү! Тэр болтол Аарц, чацаргана, адуу хониныхоо мах шөлөнд л найдаж итгэх нь онох биз ээ! Ер нь вакцин хэрэгтэй юу үгүй юу гээд л бодох юм их л байна, за тэгээд зардлыг хэнээс гаргах гээд л байна, хайран мөнгө, үүний цаана Монгол улс маань дампуурах гол аюул давхар бий. Магадгүй ингэж олон улсыг сөхрүүлж гартаа хийх гэсэн дэлхийн цагдаагийн бодлогоор бид ороод ч байх шиг! Цааш хардаг бол олон хүн өдийд мажийхаар л болсон, харин ганц ч үгүй! Мэдээж биеийн эсэргүүцэл султай болон суурь өвчтэй, нас дээр гарсан хүмүүст бол энэ корона гээд байлтгүй амьсгалын замын бүх халдвар өвчин аюултай! Томуугаар л гэхэд олон хүн энддэг, гэтэл томуу өвчнөөр тэдэн хүн бурхны оронд одлоо гэж ярьж бичдэг билүү бид?! БОДОХ Л ХЭРЭГТЭЙ ! Хүний эрүүл мэндээр улс төр хийж болохгүй !