ЭМЯ: Шинээр 10 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 801 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр улсын хэмжээнд 12,116 хүн шинжилгээ хийсэн. Үүнээс 400 гаруй нь хавьтал болсон иргэдийн давтан шинжилгээгээр гарсан. Хавьтууд дундаас 10 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Батцэнгэл суманд халдвар авсан иргэний гэр бүлийн давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Улсын хэмжээнд халдвар бүртгэгдсэн зургаан аймаг, Улаанбаатар хотын голомтод халдварыг илрүүлэх, хавьтлыг тогтоох, хянах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна." гэв.

Улаанбаатар хотод 7 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэр бүл дотроос илэрсэн.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай