Хонины цул мах нэг килограмм нь дунджаар 8000 төгрөгийн ханштай байна

Өдрийн 12 цагийн байдлаар Улаанбаатар хотын 4 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зах, дэлгүүр, эмийн санд мөн Орхон аймагт хяналт шалгалт хийж байна.

1. Хүчит шонхор захад өглөөний 7:20 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 7500-7800 төгрөг, хонины цул мах 8000 төгрөг, үхрийн ястай мах 10000-11000 төгрөг, үхрийн цул мах 11000 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7500 төгрөгийн үнэтэй байна.

Хүчит шонхор захад Монгол луувангийн үнэ 1200 төгрөг болж 300 төгрөгөөр, Монгол сонгино 2500 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус буурсан байна.

Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай мах 7500-7800 төгрөг болж 300-500 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн ястай мах 10000-11000 төгрөг болж 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн цул махны дээд үнэ 11000 төгрөг болж 1500 төгрөгөөр буурсан байна.

Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах 5900-6200 төгрөг болж 100 төгрөгөөр буурсан, үхрийн махны дээд үнэ 8500 төгрөг болж 500 төгрөгөөр нэмэгдсэн, ямааны мах 5500 төгрөг болж 300-500 төгрөгөөр нэмэгдсэн байна.
2. Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2 захууд хяналт шалгалтад хамрагдлаа.

Нарантуул-2 захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500, хонины цул мах 8000, үхрийн ястай мах 9500, үхрийн цул мах 11000, адууны мах 8500, ямааны мах 7500, Алтан тариан дээдийн дээд гурил 2000, дээд гурил 1400, 1-р зэргийн гурил 1300, 2-р зэргийн гурил 900, цагаан будаа 2500-3200, элсэн чихэр 2200-2700, Монгол төмс 1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 2600, Хятад сонгино 1500, өндөг 390-400 төгрөгийн үнэтэй байна.

Нарантуул-2 захын махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийнхтэй харьцуулахад хонины цул махны үнэ 8000 болж 200 төгрөгөөр буурсан байна. Мөн тус захад Алтан тариан дээд гурил 1400 болж, 1-р гурил 1300 болж, 2-р гурил 900 болж өмнөх өдрөөс тус тус 100 төгрөгөөр буурсан байна.
3.Баянгол дүүрэгт байрлах Орхон, Гэгээ, Барс-2, Хархорин зэрэг захууд хяналт шалгалтад хамрагдлаа.  

Тус захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 1900-2000, дээд гурил 1350-1450, 1-р гурил 1150-1300, 2-р гурил 850-900, цагаан будаа 2000-3700, элсэн чихэр 2200-2400, Монгол төмс 800-1000, Монгол лууван 800-1500, Монгол сонгино 2500-3000, өндөг 380-400 төгрөгийн үнэтэй байна.

Гэгээ захад 12 дугаар сарын 09-ний өдрийн үнэтэй харьцуулахад Монгол төмсний үнэ 900-950 төгрөг болж 50-100 төгрөгөөр нэмэгдсэн, Монгол сонгино 3000 төгрөг болж 200 төгрөгөөр буурсан байна.
Орхон захад Монгол сонгино 3000 төгрөг болж 12 дугаар сарын 09-ний өдрөөс 500 төгрөгөөр буурсан байна.
4. Баянзүрх дүүрэгт байрлах Жанжин, Амгалан, Жуков, Баянзүрх-2, Шинэ сансар, Мөнх, баялаг ундраа, Нарантуул захын шинэ өргөтгөл зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. 

Тус зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7300-8500, хонины цул мах 8500-9500, үхрийн ястай мах 9500-10500, үхрийн цул мах 10500-12500, адууны мах 8500-9000, ямааны мах 7500-7800, Алтан тариан дээдийн дээд гурил 2200-2500, дээд гурил 1400-1600, 1-р гурил 1200-1400, цагаан будаа 2500-5000, элсэн чихэр 2400-3500, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1500-1800,  Монгол сонгино 3000, Хятад сонгино 1500-2000, өндөг 350-400 төгрөгийн үнэтэй байна.

Мөнх худалдааны төвд хонины ястай мах 7500 төгрөг болж 12 дугаар сарын 07-ны өдрөөс 300 төгрөгөөр, үхрийн ястай мах 9500 төгрөг болж 1000 төгрөгөөр тус тус буурсан байна.
Амгалан захад Хятад сонгино 1800 төгрөг болж 12 дугаар сарын 08-ны өдрөөс 200 төгрөгөөр буурсан байна.
Баялаг ундраа худалдааны төвд Монгол сонгино 3000 төгрөг болж 12 дугаар сарын 09-ний өдрөөс 500-700 төгрөгөөр нэмэгдсэн байна.

5. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сэлэнгэ болон Шөнийн захууд, Уан дирекшн эмийн сан тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.  

Тус захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7000-7500,  хонины цул мах 8500-8800, үхрийн ястай мах 9000-9500, үхрийн цул мах 10500-12000, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд 1450-1500, 1-р зэрэг 1200-1250, 2-р зэрэг 900-950, цагаан будаа 2500-3500, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 2800-2900, Хятад сонгино 1800, өндөг 390-400 төгрөгийн үнэтэй байна.

Уан дирекшн эмийн санд нэг удаагийн амны хаалт 300, даавуун амны хаалт 2000, гар ариутгагч савлагааны хэмжээнээс хамаарч 6500-11000, спирт 1500 төгрөгийн үнэтэй байна.

Сэлэнгэ захад хонины ястай мах 7000 төгрөг болж 12 дугаар сарын 09-ний өдрөөс 300 төгрөгөөр, хонины цул мах 8500-8800 төгрөг болж 200-500 төгрөгөөр тус тус буурсан байна.
Шөнийн захад Хятад сонгино 1800 төгрөг болж 12 дугаар сарын 08-ны өдрөөс 300 төгрөгөөр нэмэгдсэн байна.
6. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 43, чатботод 18, и-баримт апликэйшнээр 9, дуут шуудангаар 3 иргэн тус тус хандсан байна.

 

 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)