Хоккейчин Гретцкийн шинэ тоглогчийн картыг 1.29 сая ам.доллараар худалдав

Домогт хоккейчин Уэйн Гретцки их спортоо орхисон ч дээд амжилтаа тогтоосоор явна. Тодруулбал, NHL дэх замналаа өндөрлөхдөө 61 рекордын эзэн болсон Гретцкийн шинэ тоглогчийн танилцуулга бүхий картыг дуудлага худалдаанд оруулжээ.

 

Түүний хувьд 1979 онд “Эдмонтон Ойлерз” багт драфтлагдсан. Тухайн үед хэвлэгдсэн шинэ тоглогчийн картыг дуудлага худалдаанд оруулахад 1.29 сая ам.долларын үнэ хүрсэн байна. Энэ нь хоккейн тамирчдын хувьд дээд амжилт юм.

 

 

Өмнөх рекордыг мөн л Гретцки эзэмшдэг. Түүний шинэ тоглогчийн танилцуулга бүхий өөр нэг карт 2016 онд дуудлага худалдаагаар 465 мянган “ногоон”-ы үнэд хүрч байв. Өдгөө 59 настай тэрбээр замналынхаа турш “Эдмонтон Ойлерз”, “ЛосАнжелес Кингз”, “Сэйнт Луис” болон “Нью-Йорк Рэйнжерс” багт тоглохдоо Стэнлийн цомыг дөрвөн удаа хүртсэн. Түүнчлэн NHL-д 1487 тоглолтод оролцож, 2857 оноо (894 гоол, 1963 дамжуулалт) авсан амжилтаар бүх цаг үед тэргүүлдэг билээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)