Мэдээллийн технологийн албаныхан спортын тэмцээнд амжилт гаргав

Дүүргийн харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын ажилтнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг 3 төрөлт спортын тэмцээн 10-р сарын 31-ний өдөр болов.

Энэ жилийн “ICT 2020” тэмцээнд манай компанийн Мэдээллийн технологийн албаны ажилтнууд амжилттай оролцож сагсан бөмбөг, гар бөмбөг, дартсын тэмцээн төрөл тус бүрд Мөнгөн медаль хүртсэн амжилт гаргажээ.

Мөн тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд “Шилдэг тоглогч”-оор МТА-ны байршил тогтоох диспетчэрийн хяналтын системийн инженер Ч.Эрдэнэтулга шалгарсан байна. 2020 оны ICT тэмцээнийг үүрэн телефоны оператор компаниуд хамтран зохион байгуулсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)