Завхан аймагт -49, Улаанбаатарт -40 хэм хүйтэн хонолоо

Ойрын хоёр хоногтоо шөнөдөө ихэнх нутгаар 30 градус давж хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас ард иргэдэд анхааруулж байсан билээ. Тэгвэл арванхоёрдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Завхан аймгийн Отгон суманд -49 хэм, Нийслэл хот орчмоор -31-33 хэм, Буянт-Ухаа орчмоор -40 хэм хүйтэн хонолоо.

No description available.

Өнөөдөр ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 34-39 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 26-28 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 27-29 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 27-29 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 32 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 886 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2020 оны 12 дугаар сарын 30-наас 2021 оны 1 дүгээр сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 31-нд Алтайн салбар уулс болон Дорнод-Монголын тал нутгаар, 1-2-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 34-39 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

31-нд нутгийн баруун хэсгээр, 1-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)