Бэлэн мөнгөөр үйлчилж байгаа автобусны жолооч нарт сануулга өгье

Цар тахлын үед иргэдийн “хөл дүүжлэх” хамгийн ойрын унаа нь нийтийн тээвэр болоод байна. Тиймээс холбогдох газруудаас үүнд анхаарал хандуулж халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг зөвлөж, зарим арга хэмжээг аваад байгаа билээ.

Тухайлбал, нийтийн тээврээр үйлчлүүлж буй хүн хоорондын зайг холдуулах үүднээс тусгайлан тэмдэглэгээ хийж, анхааруулах зөвлөмжийг автобусны зарим суудалд тогтоож, наасан. Түүнчлэн нийтийн тээвэрт хамгийн удаан ажилладаг жолоочийг автобус баазынхан нөөц бололцоондоо тааруулж тусгаарласныг иргэд харсан.

 

 

Анхаарууштай нь, тэдгээрийн хажуугаар эрчтэйхэн өнгөрөхөд урагдчихмаар гялгар уутаар тусгаарлалт хийсэн нь нүглийн нүдийг гурилаар хуурсантай адил харагдсаныг нуух юун. Тэр яахав, зарим жолооч тусгаарласан гялгар уутаа урж тасдан тусгай цоорхой гаргасныг хүмүүс ажигласан байх. Түүгээрээ жолооч нар автобусны картгүй иргэдээс бэлэн мөнгө авах бөгөөд энэ нь халдвар хамгааллын дэглэм зөрчиж байгаа хэрэг юм.

 

 

Ийм үйлдлийг голдуу хувийн автобус компанийнхан гаргаж байгааг анхаарах шаардлагатай байна. Мэргэжлийн байгууллагаас коронавирусийн халдвар хаанаас авсан нь тодорхойгүй, шинж тэмдэггүй халдвар тээгч олон нийтийн дотор явж байхыг үгүйсгэхгүйг анхааруулсаар байхад хэдхэн төгрөгийн төлөө бусдыг төдийгүй орчин тойрныхоо хүмүүсийг эрсдэлд оруулж байгааг тэдэнд анхааруулж, цаашилбал арга хэмжээ авах ёстой. Иргэд ч гэсэн нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ автобусны картаа цэнэглүүлж зорчих нь өөрийгөө төдийгүй гэр бүлийнхнийгээ халдвараас хамгаалж буй нэг хэлбэр билээ. Коронавирусээр хэн ч халдварлаж болно. Гэхдээ энэ цар тахлаас хүн бүр өөрсдийгөө хамгаалах бүрэн боломжтой. Түүний тулд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа ягштал баримтлах шаардлагатай байна.

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зорчигч жолоочын зүрх (59.153.114.220)

    2021-01-04

    Заа битгий гагнуур авахгүй газраараа ханзраад байгаарай мөнгө өгвөл авийшт амьдрал юм хойно ямар манай баазыхан дарамталж дээрэлхэхээ мэдэхээс биш хангалттай цалин хөлс өгөөд явуулах биш.Манай эхнэрийн найзууд хөөрхийг минь чамаас салярк үнэртээд байна гэсэн байгаашт эхнэр уг нь уулзалтандаа чадлаараа гангараад очсон юм.Бидний ажил аймаар хүнд дээрээс нь сэтгэлийн дарамттай өглөө 4 цагт босон нохойн шувуунд хөөгдөн туугдан ажил дээрээ ирнэ.Ирэхээр үмхий ямбий сэгнүүд нь тос ус нь гоожоод чарлаад асахгүй тормоз өрөөл ингээд л нэг юм гарсан болно хэнийг дайраад алчих бол үнэтэй машиныг гошногдох юм бол өнгөрөө жаахан түлш өгөөд хүргэ өнөөдөр үгүй бол цалин чинь будаа гэнэ ийм л аймаар дарамттай ажил мөнгө өгөөрэй зорчигчдоо авна шүү эд нарын хуцах хамаагүй тамхины мөнгө хаа юм.Бид нарын хүнд дарамттай ажлын дэргэд чангын шоронгийн хулгарууд харин жаргалтай байх шүү сда гэж

  • Зорчигч (103.26.195.94)

    2021-01-04

    Өчигдөр нэг автобусанд суусан бэлэн мөнгө авах нүхээ гаргачихсан байсан түүгээрээ мөн л ажиллагаа явуулдаг бололтой харагдаж байсан