Ч.Хүрэлбаатар: Би "Оффшорын мөнгө орж ирээгүй" гэж хэлсэн. Харин төсөв мөнгөгүй гэж хэлээгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.

Тодруулбал оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байв. Тэгвэл Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар өнөө өглөө өөрийн сошиал хуудсандаа "Зөвхөн Төрийн сан төдийгүй Монголд оффшорын гэгдэх мөнгө огтхон орж ирээгүй гэдгийг баталж өглөө. Харин “оффшорын мөнгө” нэрээр Монголбанкаар мөнгө хэвлүүлж тараалгавал төгрөгийг ханш 2012-2016 онд 2 дахин унасан түүх давтагдана. Би төрийн санд “оффшорын мөнгө” орж ирээгүй гэж хэлсэн, харин төсөв мөнгөгүй гэж хэлээгүй. Коронагийн цар тахалтай, амаргүй энэ цаг үед төсвийн хатуу сахилга бат, татвар төлөгч нарын хичээл зүтгэлээр өндөр хүүтэй, богино хугацаатай зээл авахгүйгээр болж л бна. Цаашдаа ч болгоно" хэмээн жиргэжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (66.181.161.3)

    2021-01-11

    сэтгүүлч асуултаа буруу асуугаад ерөнхийлөгч буруу хариулаад явчихсан шүү

  • Зочин (202.21.108.168)

    2021-01-11

    Хүрэлбаатар сайн эдийн засагч. Энэ хүнд цаг үед санхүүгийн бодлогыг сайн хэрэгжүүлж байгаа. Тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж байна. Ерөнхийлөгч энэ хүнтэй маргаад хэрэггүй. Доог тохуу болохын нэмэр