Оюу толгойн Гэнэтийн ослын баг шуурхай тусламж үзүүлж ажиллажээ

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Жаргалант багийн “Чойгийн тохой” гэдэг газар авто замын зорчих хэсэгт /Даланзадгад сумаас зүүн урд зүгт 200 км-т, Ханбогд сумаас баруун хойд зүгт 55 км-т, Баян-Овоо сумаас зүүн хойд зүгт 40 км-т/ “Таван толгой” уурхайн “Гашуун сухайт” хилийн боомтоос зорчиж явсан “Норд бенз” загварын том оврын ачааны автомашин хатуу хучилттай замын 120 км-т замын хажуу руу осолдож нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай штаб 2021.01.07-ны өдрийн 02:58 цагт хүлээн авсан.

Тус дуудлага мэдээлэлд шуурхай хариу арга хэмжээ авч, Ханбогд сум дахь “Оюу толгой” компанийн Гэнэтийн ослын багийн  ахлах ажилтан  У.Алдартаар ахлуулсан 4 алба хаагч 2 автомашинтай, Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын эмнэлгээс  2 ажилтан, 1 автомашинтайгаар нийт 6 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэй 2021.01.07-ны өдрийн 03:06 цагт очиход  нүүрс ачсан том оврын автомашин замын зүүн тал руу онхолдсон, жолооч автомашины бүхээг дотроо хавчуулагдсан байдалтай амьд байсныг 18 минут ажиллаж иргэн Б-г /29 настай, эрэгтэй/ аварсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)