ХӨСҮТ: Улаанбаатарт 13 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1469 боллоо

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр  сарын 12-нд нийт  16975 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Улаанбаатар хотод 13 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тусгаарлалтад байсан "Ачтан" эмнэлгийн нэг эмч, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн долоон хүн, батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны дөрвөн хүн байна.

Ингээд Монгол Улсын коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 1,469 боллоо. Үүнээс 549 хүн эмчилгээнд байгаа бол үлдсэн нь эдгэрсэн байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсээс биеийн байдлыг үнэлбэл,

Хөнгөн-449

Хүндэвтэр-87

Хүнд-12

Маш хүнд-1 хүн байгаа юм” гэлээ.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай