ЭМЯ: Шинээр 10 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1479 боллоо

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 13-ны өдөр улсын хэмжээнд 15,899 хүнд PCR шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. 

Шинээр илэрсэн тохиолдлуудын ес нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд өмнө нь батлагдсан хоёр гэр бүлийн хавьтал 7 хүний шинжилгээнд халдвар илэрсэн. "Ачтан" эмнэлгийн голомтод 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүнээс гадна зөөвөрлөгдсөн тохиолдол 1-ээр нэмэгдсэн нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч байгаа. Ингээд зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 410 болж байна гэв.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 978 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 652

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1479, эдгэрсэн 909 байна. 62.4 хувь нь эдгэрсэн. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай