ХӨСҮТ: Улаанбаатарт 10 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1536 боллоо

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 18-ны өдөр нийт  17646 хүнд PCR шинжилгээ хийхэд  10 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Улаанбаатарт 10 тохиолдол нэмэгдлээ.

Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьталаар ажиглан тусгаарлагдсан 10 хүнээс илэрсэн. 2735 хүн хоёрдогч хавьтлаар гэрийн хяналтад байна. Сүүлийн 24 цагт 28 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Улсын хэмжээнд халдварын 1536 тохиолдол батлагдсанаас 995 хүн эдгэрлээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай