УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарт оноосон хорих ялыг мөнгөн торгууль болгон өөрчилж, тэднийг суллалаа

  УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, Монголбанкны Гүйцэтгэх захирал асан Н.Золжаргал нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэлэлцэж, тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр буруутган ялласан байдаг. 

Тодруулбал, шүүгдэгч Д.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4.6 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Болорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Д.Эрдэнэбат, Б.Болор нарт тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг. 

Тэгвэл давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд, Д.Эрдэнэбатад оноосон 4.6 жилийн хорих ялыг 27 сая, Б.Болорт оноосон 3.6 жилийн хорих ялыг 13 сая төгрөгийн торгууль болгон өөрчилж, тэднийг суллахаар шийдвэрлэжээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)