ЭМЯ: Шинээр 32 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1568 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Өчигдөр улсын хэмжээнд 13,318 хүний сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

Үүнд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны зургаан айлын 13 хүнээс коронавирусийн халдварт өртсөн. Тухайн байрнаас өмнө нь батлагдсан 2 тохиолдол бүртгэгдсэн байсан учраас хоёр дахь удаагаа тусгаарлагдаж байна.

Орцонд нь халдвар илэрсэнтэй холбоотойгоор оршин суугчдын ажилладаг газруудад тандалт хийж байгаа. Тэдний дотор ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч байсан учраас тус төв дээр халдварын голомтын хариу арга хэмжээг авч ажиллалаа. Өчигдөр ЭХЭМҮТ-ийн 900 гаруй хүн шинжилгээнд хамруулсан бөгөөд одоогоор 600 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гараад байна. Бусад шинжилгээ тандалт үргэлжлэн хийгдэж байна.

 

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 1,568 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 1,033 хүн эдгэрээд байгаа бол 523 хүн эмчлэгдэж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд-2
  • Хүнд-7
  • Хүндэвтэр-48
  • Хөнгөн-466 хүн байна” гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай