ХӨСҮТ: Улаанбаатарт 16 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1584 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улсын хэмжээнд өчигдөр 12,940 хүний сорьцод шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 15 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн болон орцны ойрын хавьтлаар тусгаарлагдсан байсан хүмүүс юм. Харин нэг тохиолдол нь ХӨСҮТ-ийн нэг ажилтан байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,584 боллоо. Үүнээс одоогоор 1,046 хүн эдгэрээд байгаа бол 526 хүн эмчлэгдэж байна.

 

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 1082 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 756

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

 

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-462
  • Хүндэвтэр-66
  • Хүнд-7
  • Маш хүнд- 2 хүн байгаа” гэлээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай