“Аюулгүй өрх, эрсдэлээс урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав

 

   НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  Засаг даргын Тамгын газар, “Багануур Дэлхийн Зөн орон нутгийн хөтөлбөр”-тэй хамтран “Аюулгүй өрх, эрсдэлээс урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.

  Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид Засаг даргын ажлын албатай хамтран хөдөлгөөнт ухуулга сурталчилгааг зохион байгуулж, 80  өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх гарын авлага, гар ариутгах саван, амны хаалтыг тарааж ажиллалаа.

Мөн гал түймрийн аюулд аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө өртөхөөс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг болзошгүй аюул, осол эндэгдлээс хамгаалах, эцэг, эх, асран хамгаалагч нарын хариуцлагыг дээшлүүлэх, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өглөө гэж НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс   мэдээллээ.  

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)