ЭМЯ: Шинээр найман тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1592 боллоо

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 21-ны өдөр улсын хэмжээнд нийтдээ 15,546 хүний сорьцод шинжилгээ хийхэд найман хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн найман тохиолдлын нэг нь ХӨСҮТ-ийн эмч бол үлдсэн 7 нь халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон иргэд байна.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 1089 тохиолдол бүртгэгдсэн. 

Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 1,592 боллоо. Өнөөдрийн байдлаар нийтдээ 483 хүн эмчлэгдэж байна” гэсэн мэдээлэл өглөө.

БЗД-ийн ТҮК-ийн голомт бас идэвхтэй байгаа.Эмчлэгдэж байгаа 583 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 61, хөнгөн 413 байгаа" гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай