Б.Болдсайхан эмч ходоодны хорт хавдраа эмчлүүлэхээр гадаад улсыг зорилоо

Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч, бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэгч Б.Болдсайхан эмч ходоодны хорт хавдраар өвчилсөн.

Тэрээр хавдраа эмчлүүлэхээр өнөөдөр /2021.01.22/ МИАТ-ийн ачааны каргогоор гадаад руу явлаа. Ингээд өөрийн цахим хуудаснаа "Үүрээр эхэлсэн сүүлийн хагалгаа: Ховдолын цоорхой нөхөх сайн боллоо .. одоо онгоцны буудлын зүг ..

Уучлаарай .. нэгдүгээр сарын 13-ны шөнө ходоодноос 3 л орчим цус алдаж ухаангүй "Сонгдо" эмнэлэгтээ хүргэгдэж ирж дурангаар цус тогтоолгосон .. явах дөхсөн ... Ходоодны хорт хавдар гэж онош гарсан .. I-19нд эмнэлэгээсээ гарлаа .. гэхдээ эмнэлэгт байх хоорондоо явах өдрөө хүртэл хойшлуулшгүй хүндэрсэн хүүхдүүдийн хагалгаа орсон ...

Өнөөдөр эмчилгээнд яваад 1 сар хагас орчим болоод ирэх байх ... “Зүрх мартахгүй” төсөл зогсохгүй ээ: намайг байсан ч байхгүй ч үргэлжлүүлээд явах 20-д хүнтэй чадвартай сайн баг: Бямбасүрэн, Доржсүрэн, Буянтөгс, Гэрэлмаа, Зоригоо, Намхайдорж, Эрдэнэбаатар, ХашЧулуун эмч нараар ахлуулаад үлдэж, ажлаа хийнэ.

Уучлаарай: 1. МИАТ ачааны карго онгоцонд билетээ аваад нислээ ... битгий бүүр их муу хэлж, шүүмжилж, үзэн ядаарай, хэн нэгнийг хойш урагш болгоогүй ээ ...

Уучлаарай: 2. зун намаржин ходоод өвдсөн ч дурандуулалгүй дараа 7 хоногт гэж өвчтөндөө огт зөвшөөрдөггүй байж өөрөө гаргасан тэнэглэлээс өвчин хожуу мэдэж хүндэрсэнд ... Үүний улмаас “Зүрх мартахгүй” төсөлөөр зүрхний хагалгаанд орж амжих байсан жоохон хүүхдүүдийн өмнө уучлал гуйя.

Хоёр сарын дараа дэлгэр Монгол орондоо яаран яаран ирж уулзахын ерөөл тавъя" хэмээн бичжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Zochin (112.72.2.34)

    2021-01-22

    Sain emchluuleed hurdan edgeerei! Tanid urt nasalj udaan jargahiig husen yeruuye!

  • z (202.21.108.35)

    2021-01-22

    idgereed ih orondoo ireerei sain emch chuu