Алба хаагчид 426 байршилд үүрэг гүйцэтгэж байна

  Нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлcэнтэй холбогдуулан хүн ам олноор  цугладаг  худалдаа,  үйлчилгээний байгууллагуудын 426  байршилд  Онцгой, Цагдаа, Мэргэжлийн хяналтын 800 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Алба хаагчид халдвар хамгааллын  дэглэм сахиулах, үйлчилгээний байгууллагуудад  тавигдах  тусгах  нөхцөл шаардлага, нийтлэг  түр заавруудыг  мөрдүүлж ажиллахад хяналт тавин ажиллаж байгаа юм.

Мөн иргэдэд амны хаалтаа зүүх, бээлий өмсөх, зай барьж зогсох, коронавируст /ковид-19/ цар тахлын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөмж өгч, дэглэмийг сахиулан ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хамтдаа хариуцлагатай байцгаая, Нийслэлчүүдээ.  

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)