НӨАТ-ын сугалааг болиулах саналыг шадар сайдад хүргүүлнэ

1 дүгээр сарын 14-нөөс эхлэн НӨАТ-ын сугалаа шударга явагддаг эсэхэд "Стандарт хэмжил зүйн газар", "Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар", "Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв", "ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба"-тай хамтарсан хяналт, шалгалтын ажлыг эхлүүлсэн.

Бид эхний шалгалт болох супер азтан тодруулах бөмбөлөгт асуудал байна уу, бүгд стандартын дагуу байгаа эсэхэд Зариг.мн сайтаар live буюу шууд дамжуулж олон нийтэд нээлттэй хяналт, шалгалт хийсэн бол 2,3-дахь удаагийн шалгалтыг олон нийтэд үзүүлээгүй.

Учир нь хувь хүний нууцтай холбоотой шалгалтууд байсан юм. Харин өчигдөр НӨАТ-ын сугалааны тохирол дээр өглөөнөөс шөнө болтол хяналт хийлээ. Шалгалтын дүн энэ 7 хоногт нэгтгэгдэн эцэслэгдэнэ. Түүний дараа бид Монгол Улсын Шадар сайдад хяналт шалгалтын дүнг нэгтгэн хүргүүлэх бөгөөд, мөн НӨАТ-ын сугалааг болиулах талаар санал боловсруулж байна.

Та бүхэнд хяналт, шалгалтын нэгдсэн дүнг эргэн мэдээлэх болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • Иргэн (103.57.95.186)

    2021-01-26

    Монголд шударга бус юм, ялгаварлан гадуурхах үзэл газар авч бна шүү Татварын мөнгөөр тоглоод байж болох уу Сугалаагаа больж НӨАТ-н буцаан олголтын хувийг нэмэх хэрэгтэй Гаргасан шийдвэр хууль журам нь дандаа ард иргэдээ талцуулсан, сөргөлдүүлсэн, гадуурхсан, хохироосон нэг талаас нь хараад байж болохгүй шүү Дээд тушаалтнууд шударга ухаалаг бай, аливаа зүйлийг олон талаас нь харж сайн нягталж шийдвэр гаргаж баймаар байна. Худалч хулгайч ихсэж байгаа шүү

  • (192.82.69.17)

    2021-01-25

    Bugd luiwraar ywagdaj bsan ym bish uu taniliin hureeniiheni shoy

  • ariunaa (122.201.24.108)

    2021-01-25

    маш зөв шүү! бүгд л луйвар бсан юм бишүү! Энэ олон жил хонжвор таарсан хүнийг танил талаасаа олж сонссонгүй

  • (139.5.218.231)

    2021-01-25

    10 хувь болгох

  • Zochin (139.5.218.231)

    2021-01-25

    Зөв санал бн нөат-ийн сугалаа бөөн луйвар ард иргэДийг шулж бн

  • (202.126.90.131)

    2021-01-25

    Маш зөв 10 хувиа олгох нь олонд хүртээмжтэй бас шудрага