​МАН-ын бүлэг: Гурван хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжих тухай, Ерөнхийлөгчийн гурван хуульд тавьсан хоригийг хүлээж, авах эсэхийг хэлэлцсэн байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "32 дахь Ерөнхий сайдад МАН-ын Бага хурлаас Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн. Нэр дэвшигчээс бүлгийн гишүүд асуулт асууж, үг хэлээд 100 хувийн саналаар дэмжсэн.

Авилгын эсрэг хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Энэ хуульд хоёр өөрчлөлт оруулсан. Нэгд, АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байсныг Ерөнхий сайдын санал болгосноор томилохоор болсон. Энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоёрт, АТГ-ын даргыг өмнө нь Ерөнхийлөгч санал болгодог байсан. Одоо АТГ-ын дарга өөрөө дэд даргаа санал болгож, УИХ-аар томилуулдаг эрх зүйн өөрчлөлт оруулсан. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг МАН-ын бүлэг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Хүлээн авахгүй байх хоёр үндэслэл байна. Нэгд, энэ бол Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хийгдэж байгаа өөрчлөлт. Хоёрт, Үндсэн хуульд нэмэлт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг зөвхөн Засгийн газарт байгаа. Энэ өөрчлөлт бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хийгдэж байгаа. АТГ-ыг Засгийн газрын харьяанд аваагүй. УИХ-ын харья байгууллага байсан. Одоо ч хэвээрээ байгаа.

Шүүхийн тухай хууль, Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд тавьсан хоригийг МАН-ын бүлэг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан" гэлээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (192.82.73.142)

    2021-01-25

    Niva costs 13000 dolars. Russian smartphone costs 200000 turgug.

  • Иргэн (192.82.73.142)

    2021-01-25

    Mongolians who are not american dogs work like robots.