Шинээр 13 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1656 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амасэлмаа " Өчигдөр улсын хэмжээнд 12,039 хүний сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрсэн.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд хоёр нь ХӨСҮТ-ийн ажилтан бол үлдсэн нь сүүлд гарсан голомтот халдвар болон батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байгаа юм.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 1,656 боллоо. Өнөөдрийн байдлаар 1,211 хүн эдгэрээд байгаа бол 432 хүн эмчлэгдэж байна" гэв.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн задгай, Дамба орчмын нийтийн байранд 7 тохиолдол бүртгэгдсэн.

 

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 1151 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 814
Сэлэнгэ аймагт 217
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 32
Говьсүмбэр аймагт 4
Архангай аймагт 3

Сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 10, ХӨСҮТ-өөс 15 хүн Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлгээс 20 хүн эмчлэгдэн гэртээ гарсан. 

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1656 байгаагаас эдгэрсэн 1211 хүн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай