ГЕГ цар тахлын үед 1.3 тэрбум орчим төгрөгөөр шинэ автомашинууд худалдан авчээ

Гаалийн ерөнхий газар цар тахлын үед 1.3 орчим тэрбум төгрөгөөр үнэтэй туулах чадвар сайтай Тоёота болон Хьюндайгийн автомашины худалдан авалтыг хийжээ. Үүнийгээ шилэн дансандаа байршуулсан байна.

Үүнээс хамгийн ноцтой нь худалдан авалтыг 2020.12.23-ны өдөр нэхэмжлэлээ явуулж гэрээгээ байгуулаад тэр өдрийн маргааш буюу 2020.12.24-ны өдөр мөнгөө шилжүүлсэн байна. Ийм хурдан асуудлыг шийдэж өгдөг хурдан шуурхай газар гэж гаалийн байгууллагыг бодож байсангүй. Ёстой асуудлыг хурдан шийдэж ажиллаж чаддаг байгууллага юм байна.

Баримт:

Үнэндээ Монгол улсын хилээр орж, гарч байгаа бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрсдлийг тооцон улс орны тусгаар тогтнолыг хамгаалах чиг үүргийн тусгай байгууллага бол Гаалийн Ерөнхий газар юм. Улс оронд Коронавиурсийн цар тахал дэгдсэн энэ цаг үед зорилтод бүлэгт нийцсэн халамжийн бодлого хэрэгжүүлэхээс өөрөөр төрийн байгууллагуудыг тансаг хэрэглээгээ хумьж, үргүй зардлаа багасгахыг Засгийн газрын тэргүүн үүрэг болгосон.

Шударга ёсыг тогтоож, хүн ардынхаа амьдралд ээлтэй бодлого явуулах Засгийн тэргүүний энэ үүргийг харьяа агентлаг, хэлтсийнхэн нь харин үл тоож байдаг бололтой.

Иргэд айдас хүйдэст автсан энэ цаг үед төрийн мөнгийг “гамгүй үрж” үнэтэй автомашин худалдан ямар шаардлага байсан бэ гэдгийг Гаалийн удирдлагуудаас асууж хариулт авмаар байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)