Аялал жуулчлалын хөгжлийн төв (ТӨҮГ) орон нутагт “21 аймаг-21 улс” төслийг хэрэгжүүлнэ

Аялал жуулчлалын хөгжлийн төв (ТӨҮГ)-ийн санаачлагаар орон нутагт “21 аймаг-21 улс” төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн хүрээнд дэлхийн улс орнуудын аялал жуулчлалын салбартаа хэрэгжүүлсэн шилдэг туршлага, нөү хауг 21 аймагт нутагшуулах, жуулчдын урсгалыг орон нутагтаа татах боломжийг нээх, бүрдүүлэх, салбараа хөгжүүлсэн 21 улстай хамтын ажиллагааг эхлүүлж орон нутагт аялал жуулчлалын салбарыг бодитоор хөгжүүлэх шат дараалсан ажлуудыг зохион байгуулна.

Энэхүү ажлын хүрээнд Аялал жуулчлалын хөгжлийн төв (ТӨҮГ) нь 21 аймгийн БОАЖГ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах бөгөөд орон нутгийн аялал жуулчлалын салбар дахь хүний нөөцийг чадавхижуулах сургалт, орон нутгийн нисэх буудлуудын тохижилт үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний соёл, стандартыг дээшлүүлэхээр ажиллаж байна.

Дэлхий дахиныг хамарсан (КОВИД-19) цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсон хэдий ч богино хугацаанд сэргэх боломжтой салбарын нэг юм. Тиймээс Аялал жуулчлалын хөгжлийн төв (ТӨҮГ) нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаа уриалан жуулчдыг хүлээж авах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)